KKinoBlend

/ KinoBlend · AI хадмал

Бичлэгээ
оруул.
Хадмалаа
ав.

Ярианаас нь болон дэлгэц дээр шатаасан хадмалаас нь давхар уншиж 99% нарийвчлалтай хадмал гаргана. Хүсвэл Монгол руу орчуулна.

/ 99% нарийвчлал · Эхний 1 минут үнэгүй · QPay

Хадмал гаргаж байнаASR · OCR · MN
FRAME 00:00:09
Then why are you still wearing my ring?
Дэлгэцийн хадмал
  1. 00:00:03.120

    I told you never to come back here.

    Энд хэзээ ч бүү ир гэж би хэлсэн.

  2. 00:00:06.480

    You don't get to decide that anymore.

    Чи үүнийг шийдэх эрхгүй болсон.

  3. 00:00:09.900

    Then why are you still wearing my ring?

    Тэгвэл яагаад миний бөгжийг зүүсээр байгаа юм?

  4. 00:00:13.250

    Because I never stopped waiting.

    Учир нь би хүлээхээ хэзээ ч зогсоогоогүй.

01

Сонсоно

Ярианы мөр бүрийг цаг хугацаатай нь бичнэ. Хятад, солонгос яриаг ч англиар буулгана.

02

Уншина

Дэлгэц дээр шатаасан хадмал байвал зургаас нь мөр мөрөөр нь уншина.

03

Орчуулна

Хүсвэл уншихад ойлгомжтой, хэлж заншсан Монгол хадмал болгоно.

/ Технологи

Давхар шалгалттай
хадмал.

Энэ нь зүгээр нэг AI-д бичлэг өгөөд хариуг нь авдаг үйлчилгээ биш. 20,000 гаруй ангийн хадмал, 53,000 гаруй ангийн Монгол орчуулга дээр шалгагдаж, өдөр бүр олон зуун ангид ажиллаж буй аргачлал. Үр дүн нь 99% нарийвчлалтай хадмал.

01

Давхар шалгалт

Хадмалыг нэг эх сурвалжаас биш, хэд хэдэн замаар гаргаж хооронд нь тулгадаг. Нэг нь алдсан мөрийг нөгөө нь барина.

02

Дэлгэцийн хадмалыг ч уншина

Бичлэг дээр англи хадмал шатаасан байвал түүнийг ч мөн хадмалдаа ашиглана. AI кино, цувралд энэ нь онцгой чухал.

03

Урт бичлэгт ч алгасахгүй

3 цаг хүртэлх бичлэгийг эхнээс нь дуустал жигд чанартай боловсруулна. Дунд нь мөр орхигдохгүй.

04

Кино орчуулгын туршлага

Монгол орчуулга нь дүрүүдийн харилцааг ойлгож, нэрийг зөв галиглаж, мөр бүрийг дэлгэц дээр уншигдахуйц урттай болгодог.

99%

нарийвчлал

20,000+

ангиас хадмал гаргасан

53,000+

анги Монгол руу орчуулсан

/ Үнэ

Минутаар.
Нуугдмал төлбөргүй.

Дансаа цэнэглээд, бичлэг бүрийн үнийг эхлэхээс өмнө харна. Хадмал нь бичлэгийн минутаар: хурдан горимд 200₮, хэмнэлттэй горимд 130₮. Монгол орчуулга нь бодит текстээр: 1,000 тэмдэгт тутамд 50₮ эсвэл 30₮. Ердийн кино минутад ~500 тэмдэгттэй тул Монгол хадмал минутад ойролцоогоор 225₮ эсвэл 145₮ болно.

10минут
1 мин3 цаг

Таны төлөх · ойролцоогоор

2,250₮

Хадмал гаргах
2,000₮
Монгол орчуулга · ≈5,000 тэмдэгт
≈ 250₮

Хадмал нь бичлэгийн уртаар, орчуулга нь бодит текстээр тооцогдоно. Ердийн кинонд минутад ~500 тэмдэгт гардаг. Нуугдмал төлбөргүй.

/ Хэнд

01

AI кино, цуврал

Ихэнх нь шатаасан англи хадмалтай: дэлгэцээс нь уншаад Монгол болгоно.

02

YouTube, TikTok

Видеондоо хадмал нэмж, Монгол үзэгчдэд хүргэ.

03

Хичээл, вебинар

Англи лекц, сургалтаа Монгол хадмалтай болго.

04

Ярилцлага, подкаст

Яриаг текст болгож, цаг хугацаатай нь хадгална.

/ Асуулт

Түгээмэл
асуулт.

Ямар хэлтэй бичлэг оруулж болох вэ?+

Голчлон англи. Бичлэг дотор хятад, солонгос яриа холилдвол тэр хэсгийг англиар буулгаж бичнэ.

Ямар файл авах вэ?+

Англи хадмал SRT, VTT. Монгол орчуулга сонговол Монгол SRT, VTT нэмэгдэнэ. SRT-г Premiere, CapCut, YouTube уншина.

Хэр удах вэ?+

10 минутын бичлэг ихэвчлэн 2–5 минутад бэлэн болно. Хуудсаа хаасан ч ажил үргэлжилнэ.

Алдаа гарвал яах вэ?+

Ажил амжилтгүй болбол түгжсэн мөнгө автоматаар бүтнээрээ буцна. Чанарт сэтгэл дундуур байвал бидэнтэй холбогдоорой.

Эхний минут
үнэгүй.

Одоо турших