/ Нөхцөл
Үйлчилгээний
нөхцөл.
KinoBlend нь таны оруулсан бичлэгийн ярианаас болон дэлгэц дээр шатаасан хадмалаас хиймэл оюун ухаанаар хадмал гаргаж, хүсвэл Монгол руу орчуулдаг үйлчилгээ юм.
Бичлэгийн эрх
Та зөвхөн өөрт эрх нь байгаа, эсвэл эзэмшигчээс нь зөвшөөрөл авсан бичлэгийг оруулна. Бусдын зохиогчийн эрхийг зөрчсөн бичлэгийн хариуцлагыг захиалагч бүрэн хүлээнэ. Ийм бичлэг илэрвэл бид ажлыг цуцалж, бүртгэлийг хааж болно.
Төлбөр
1 credit = 1₮. Үнийг бичлэгийн уртаар тооцох бөгөөд эхлүүлэх үед харуулж, түгжинэ. Цэнэглэсэн credit-ийг бэлэн мөнгөөр буцааж олгохгүй, сүүлийн гүйлгээнээс хойш 12 сар хүчинтэй. Манай талаас амжилтгүй болсон ажлын credit бүрэн буцна.
Чанар
Хадмалыг хиймэл оюун ухаан гаргадаг тул алдаа гарч болно. Ялангуяа яриа нь тод бус, хөгжим нь чанга бичлэгт мөр алдагдаж болно. Сэтгэл ханамжгүй бол бидэнтэй холбогдоно уу.
Файл хадгалалт
Оруулсан бичлэг 7 хоног, ажил эхэлсэн бол түүний үр дүнтэй хамт 30 хоног хадгалагдаад автоматаар устгагдана. Бид таны бичлэгийг үйлчилгээ үзүүлэхээс өөр зорилгоор ашиглахгүй.